Бүсгүйн зөн мэдрэмжээ сэрээсэн эмэгтэй хамгаас үзэсгэлэнтэй. (Номноос авсан ишлэлүүд)
- Сар мэт суллан чөлөөлөгдөх
Маскаа хуулах, мөн чанарлуугаа буцан очих. Бүсгүй та ямар ч саванд ус болон орж чадна. Амар амгаланг өөртөө бүрдүүл. Нар шиг налайж, сар шиг энэрье.
2. Хүр хорхой шиг нуугдах үе байх
Энэ дэлхийн хаанаас ч олохгүй, дотогшоо, бүр гүн рүү нуугдмаар үе бүсгүй хүнд байдаг. Сэтгэл хөдлөлийн тормозоо хүчлэн гишгэлгүй, өөрийгөө чөлөөлөх. Сарын тэмдгийн үед тормоз ажилдаггүй үе цөөнгүй. Парасимпатик- амраан тайвшруулах мэдрэлийн тогтолцоог эн тэргүүнд ажиллуулж, биеийг амраах дохио юм. Залхууралтай бүү холиорой.
Хүн өөрөө хүсэж байгаа зүйлээ өрөөл бусдаас хүлээж байдаг. Ганцаар байхын жаргалыг мэдэрч, дотооддоо уусах нь бүсгүй хүнийг улам үзэсгэлэнтэй болгодог.
3. Эрвээхэй шиг эргэлдэн бүжих
Өнөөдрийн аз жаргал, маргаашийн бүтэн цэнэг. Зөөлөн ягаан өнгө бүсгүйн зөнг сэрээдэг ид шидийн өнгө юм. Ягаахан цаг эм дааврыг эрчимжүүлсэн, сэтгэлийг уян зөөлөн болгодог. Секс бол хайрын нандин хөдөлмөр. Та хүсэж байгаа бол хүслээ бүү хяслан болго. Халуун хайр хийхийг хүлээлт биш хүслэн болгон хувиргая.
Хувцаслалтаас болоод зан үйл, мэдрэмж өөр өөр болдог. Эмэгтэйлэг хувцаслах нь нямбай байх төдийгүй, хөдөлгөөн хязгаарлагддаг. Хязгаартай байна гэдэг өөрөө гоо үзэсгэлэн юм.
Завгүй амьдралын, завсаргүй хэмнэл.
4. Давлагаа мэт хаялах
Хүний дотор эрэгтэй, эмэгтэй шинж чанар хослон оршиж байдаг. Эргэж буцах далайн давалгаа шиг.
Тооцож төлөвлөн ухаан зарж, бодолд авталгүй, өөрийн анхдагч, зөн совиндоо итгэсэн зүрхний сонголт хайрын ган холбоотой, бат бөх байдаг. Нүв нүцгэн өөрийгөө ил гаргаж ирэх тусам өөрийн тань сэтгэл, сүнс хэрэгтэй хүнтэйгээ таарах болно. Ээдрээт олон бодлыг тайлахаар эрж явсан хүн яг л олдох цагтаа олддог. Ажил хөдөлмөр биднийг аз жаргалтай болгодог.
5. Газар эх шиг бүгдийг хүлээн авах
Эмэгтэй хүний хувьд эр хүн хөгжим юм. Эр хүний үг яриа, сэтгэлийн айзмаас бүсгүй хүн сонсохыг хүссэн нэг л аяа сонсоно. Харин эр хүнд эмэгтэй хүн бол зураг. Тэд өөрсдийнхөөрөө хэдэн ширхгийг ч чимэглэж тавьж болох нь. Хүлээ, уучил, хайрл.. цаг нь ирнэ.
6. Багваахай цэцэг шиг холбогдох үе ч тохиолддог
Сэтгэл зүрх нээгдэхгүй бол умай нээгдэхгүй. Хэн нэгэнтэй сайхан харилцах нь инээмсэглэл угтахаас эхэлдэг. Таны амьдралд тохиолдсон бүгдийг та туулж чадна. Тайвшир, уучил, өршөө. Сайхан бүхэн эндээс эхэлнэ.
22.09.20 Lullabies