“ГОМДОЛ” бол наполеон торт..

Lullabies
3 min readFeb 22, 2022

--

Төгсжаргалангийн орноос ирсэн ном

Гомдол бол олон давхар наполеон торттой адил амтархан идэх тусам бидний дотор хуримтлагдаж, бидэнд хэрэггүй илүүдэл жин, улмаар өвчлөлийг үүсгэдэг юм байна. Торт идэхдээ бид юу ч боддоггүй, яг үүнтэй адилхан бид өөрийн мэдэлгүй гомдлыг тээж явдаг байх нь..

“Эрчүүдэд гомдоллохуй ба эмэгтэйчүүдийн эрүүл мэнд” номын тэмдэглэл.. Зохиолч “Елена Тарарина” (Орчуулсан Х.Айгул, Г.Сарангэрэл)

Энэ номыг уншиж эхэлмэгц хамгийн эхний даалгавар маань ГОМДОЛ- ыг үсэг бүрээр доош цувуулан санаанд орж ирсэн үгээ бичих явдал байлаа. Та бас энэ блогийг уншихаасаа өмнө дагаад хийгээд үзээрэй. Маш сонирхолтой шүү. Хамгийн сүүлд та учрыг нь олох болно. За эхэлцгээе ⤵️⤵️

Эхний үсгээр эхэлсэн үг бичнэ үү (юу ч бичиж болно санаанд орсноо л бичихэд болно~~take it easy)

Г- …

О- …

М-…

Д-…

О-…

Л-…

За та бичсэн бол одоо нийлүүлээд өгүүлбэр болгон уншина уу..

Ямар өгүүлбэр үүсч байна вэ? ..

Энэ бол таны дотор буй гомдол болон таны гомдлыг тодорхойлох мэдрэмж юм.

Миний хувьд ийм байлаа 😅😅..

Өөрийн мэдрэмж тухайн үед толгойд орж ирсэн үгээ бичихэд ийм өгүүлбэр үүссэн юм. Гайхах, инээх, wow гэж уулга алдах, гуниглах, өрөвдөх, хайрлах гэх мэт мэдрэмжүүд төрж байлаа..

Энэ бүхнээс харахад гомдол бол зөвхөн надад л хамааралтай байх нь, харин бид эсрэгээр нь хэн нэгэнд хамаатуулахыг оролддог байх нь байна шүү дээ.

Ном маань эхлэл хэсгээсээ л гайхшруулаад эхэлсэн байдаг юм.

Гомдол бол бид бусдаас үргэлж авч, хайрлуулахыг хүсч байх эцэс төгсгөлгүй шуналын хэлбэр ба бид өгөх, авах тэнцэж байдаг ертөнцийн хуулийг үргэлж санах хэрэгтэйг сануулж байна. Нөхцөлдөөгүй нигүүлсэнгүй хайр, бусдыг уучилж өршөөх, хүлээн зөвшөөрөх, тавьж явуулах, гомдлоо мартах. Хэтэрхий шударга бус байна уу?… үлдсэнийг нь бурхан тэнгэрт үлдээ, таны хийх ажил та одоо эхэлж байна хэхэ.

Өрнөл хэсгийн урлагийн сэтгэл засал дасгал ажил(art therapy):

(Үзэг ,цаас, өнгийн будаг бэлдээрэй)

Та цаасны нэг буланд тээврийн хэрэгсэл(✈️🚈🚙🚲🏍🛶 etc) зураад , хаа нэг газарт дарцаг(🚩🏴🏳🏁 )зурна уу.

За одоо үлдсэн хэсэгт байгалийн зураг зурна уу. Яаж ч зурж болно. Тайван төвлөрөөд зураарай. Танд хугацаа олгож байна.

.

.

.

.

.

.

.

.

.

Та зурсан бол үргэлжлүүдээд уншаарай..

Миний хувьд гомдол ийм урт зам туулж байж уучлалд хүрч байгаан. Өндөр уулруу авирах ямар хэцүү байдаг билээ дээ. Таны хувьд энэ зай хэр хэмжээтэй байна вэ?

Бид өөрийн мэдэлгүй маш их гомдлыг дотроо тээж, түүнийгээ уучлаагүй аливаа өвчний үүрийг бэлддэг юм байна. Гомдоод л байвал өвдөөд л байна, таны гомдлоор дүүргэсэн сэтгэлийн зайг өөр ямар нэгэн шинэ сайхан зүйл оруулах орон зай болгон хоосолцгооё. Emptiness is always the beginning of something new, and the beautiful heart to grow something bigger ♥️. Now is the time 😉.

За одоо төгсгөлийн хэсэгт тавтай морилно уу..

Эмэгтэйчүүд ихэнхидээ “ААВ” даа гомдох нь элбэг байдаг ба ээжийг гомдоосон, намайг хайрлаагүй, биднийг орхиж явсан гэх мэт олон шалтгаантай байдаг гэж бичэгдсэн байгаа юм. Хэрэв та бас тийм байвал тэр цаг үедээ очоод (айдастайгаа зоригтойгоор уулзах, тэврээд уучлах) таныг гомдоосон хүнийг, ганцаараа гунигтай гэгчийн газар зураад доошоо хараад сууж буй бяцхан хүүхдээр төсөөлөөд чи яагаад ганцаараа сууж байгаа юм.. чамтай тоглох хүн байхгүй юм уу, алив нааш ир хамт тоглоё гэж хэлээд тэврээрэй. Тэр маш их ганцаардсан түүнд хайр халамж хэрэгтэй байжээ гэдгийг та ойлгох болноо. Анхаарал хандуулж уншсанд маш их баярлалаа.

Lullabies

2022.02.22

--

--

Lullabies
Lullabies

No responses yet