.. хэдий аюултай байсан ч хамаагүй хүсэл тачаалтай амьдрахыг дээрд үзнэ. Учир нь бидний замд юу хүлээж байгааг хэн ч мэдэх аргагүй..
Дур ханаж байгаа мэт дүр эсгэх тоолон миний биеийн аль нэг өчүүхэн хэсэг үхэх шиг болдог.
Сэтгэл мэдрэмжээ хүчээр дарах тусам эргээд өвчин болж гарч ирдгийг ч би сайн мэднэ.
Хэрүүл маргаан үүсгэсэн хардалт сэрдэлт хэзээ ч байгаагүй. Гэсэн ч эмэгтэй хүнд зургаа дахь мэдрэмж гэж байдаг.
Сэтгэл гутрал бол яг л хавханд орохтой адил. Чи хавханд орсноо мэдэх боловч юу ч хийж чадахгүй.
Гомдоллож байна гэдэг чинь ямар нэг юмны эсрэг тэмцэж байна гэсэн үг шүү дээ.
Санчир нэг мөчлөгөө дуусгахад бидний дэврүүн бадрангуй хүсэл сэтгэл хийсэн замхарна.
Бид бүгд л хайр дурлал, магтаал, урамшууллыг цөхөртөл эрж хайдаг шүү дээ.
Янз бүрийн бодол таныг зовоож мэднэ. Гэвч энэ тал дээр бүү Сэтгэл зовни. Харин тэрхүү бодол санааг зүгээр л хүлээн ав. Огтхон ч тэмцэх хэрэггүй.
Ижил төстэй бүхэн харилцан таталцдаг.
|Зөвхөн өөрийгөө хөгжүүлэхэд хэрэгтэй урам зориг өгөх зүйлсийг л сонсохоор шийдсэн, урам зориг авсан мөчид л би өөрийн алдаа дутагдлаа засаж чадахаар болдог.
Нуурыг цалгиулах салхи шиг хүчтэй, басхүү хад шиг хатуу чанд охин. Зовлон шаналал заавал гадагшилж хальдаг юм.
Хайртай хүндээ итгэх нь сайн сайхны үр жимсийг заавал авчирдаг.
Гуниг. Намар болохоор толгойд хамгийн түрүүнд орж ирдэг үг энэ. Байгальд бүх юм гайхамшигтай.
Уйтгарлаж түгшээхэд хүргэж байгаа бүхнийг мартахад намраас тохиромжтой цаг гэж үгүй.
Амьдралын энэ өдөр дахин давтагдашгүй учир энэ утгаар нь тэр хүндэтгэлтэй хандах ёстой.
Хайрыг зөн совин, өглөг буян,итгэл бишрэл бас энэрэлтэй харьцуулдаг юм.
Итгэл бишрэл гэдэг агуу хайранд хүрэхээр алхаж буй бидний зам төдий.
Тэнгэрт амар амгаланг олж авахын тулд газраас хайрыг хайж олох хэрэгтэй. Хайр үгүй бол бид юу ч биш.
Хүнд хайртай болно гэдэг зөвхөн сэтгэлийг нь таньж мэдсэнээр ханачихдаг юм биш. Хайрын харилцаанд бие махбод гарцаагүй чухал.
Хайрлах гэдэг боолчлолыг эрх чөлөө болгон хувиргах гэсэн үг.
Хүмүүс гутралаа эмээхийг хэдэн сар , жилээр хүлээж чадахгүй шүү дээ.
Шөнийн мөн чанар нь бидний хүүхэд байх үеийн айдсыг өдөөх чадвартай.
Шөнө хэдий зэвүүн хүйтэн боловч гэгээрэлд хүрэх замын нэг мөн. Харанхуй худаг ёроолдоо цангаа тайлах ус агуулдгийн адил шөнө өөрийн нууцаараа бурханд ойртуулангаа харанхуйд нуугдсан галаар бидний сэтгэлийг бадраахад бэлэн байдаг.
Ярихын хэрээр сэтгэл хөнгөрч байдаг.
Урагшаа алхаж, өөрийгөө дураар тавь.
Юу хийх хэрэгтэй, юу хийх хэрэггүйг чи өөрөө шийдэх ёстой. Гэхдээ гэрэл гэгээг дийлэхийн тулд чи өрөг дуустал нүүх хэрэгтэй.
Хэн ч бие биедээ ганцаардлаа илэрхийлдэггүй. Ганцаардал ор мөргүй алга болохгүй мөртлөө хүний дотор байгаа сайн сайхан бүхнийг идэж устгаж эхэлдэг юм. Тиймээс л бид өглөө бүр дэлгэрдэг сарнайн дэлбээг л хүмүүст харуулж, харин биднийг өвтгөж, цусыг минь урсгаж байгаа өргөсүүдийг дотроо нуудаг.
Эр хүний эхнэрээ араар тавих араншин удамшилд суурилсан байдаг бол эмэгтэй хүн байвал зохих давуу сайн тал байхгүй учраас хэн нэгэнд биеэ тавьж өгөхдөө сэтгэлийнхээ нэгээхэн хэсгийг бас өгдөг.
Хүн бүр эхээс төрөхдөө далдыг мэдрэх чадвартай байдаг боловч эмэгтэй хүнд энэ авьяас арай илүү заяагдсан байдаг ажээ.
Сэтгэл , мэдрэмжийн ертөнцөд эмэгтэй хүн хавьгүй соргог.
Гурав дахь хүнийг хайж эхэлнэ гэдэг уйтгарын тухай, нэгэн хэвийн амьдралын тухай , хүсэл тэмүүлэлгүй болж , хурц мэдрэмж дутагдсан амьдралын тухай ярьж болно.
Хайр гэдэг зөвхөн сэтгэл биш харин урлаг юм.
Хориотой жимс амттай байдгийг бүгд л мэднэ.
Мөнх амьдарна гэж бодоод яагаад ингэж яваагаа ч ойлголгүй үхсэн навч.
Хардалт бол асар их үнээр олж авсан зүйлээ ч алдаж мэдэхэд хүргэдэг тийм зүйл.
Хэн нэгэнд хайртай бол бүхэнд бэлэн байх хэрэгтэй
Хайр мөнхийн хөдөлгөөнд оршдог, бас хэзээ ч дахин давтагдахгүй.
Сэтгэл зүрх хорвоогийн бүх юмнаас уужим ажээ.
Орчлон ертөнцөд өгөх, амьдралд өгөх миний хайр бүхнээс хүчтэйг би ойлгосон.
Зөвхөн үнэнч хайр л энэ хорвоогийн үй түмэн хайртай өрсөлдөж чадахыг ойлгоход намайг хүргэсэн.
Хайраар бялхаж дүүрсэн цагт л амьдрал үнэ цэнэтэй.
Үнэнч хайр хүмүүсийн юу гэж хэлэхээс үл хамааран хайртай хүнийхээ хамтаар эр зоригтойгоор аз жаргалын төлөө тэмцэхийг хэлдэг.
Хайрлаж сурах. Энэ бол ертөнцөд ирсэн бүхний зорилго байх ёстой.
Амьдрал гэдэг мөнхийн баяр баясгалан биш боловч байнгын хичээл сургууль юм.
Ертөнцийн сүнсэнд үүрд орших нь зөвхөн хайр юм.
Lullabies 22.07.31