“Хайрлах урлаг” Эрих Фромм

Lullabies
5 min readApr 5, 2023

--

Үнэнч сэтгэл хүний оршихуйн суурь нөхцөл..

Хайр яагаад урлаг болох нь хүн урлагт суралцахад сахилга бат, чин үнэнч сэтгэл хэрэгтэй байдаг шиг хайр бол маш их зүйлийг даван туулж, бэлтгэгдэж, насан туршдаа сурдаг урлаг юм. Дээрх номыг уншаад доорх мөрүүд үлдэв..

Хайр гэдэг хэн дуртай, нь хүн болж төлөвшсөн эсэхээсээ үл хамааран амтлан ташуурдаг сэтгэлийн онцлог биш.

Хайртай гэж буй хүн өөрөө хэний ч өмнө хүлцэл өчдөг, бас зоригтой цаашлаад итгэл үнэмшилтэй , хамгийн чухал нь хувийн сахилга баттай байх хэрэгтэй.

Хайр гэдэг хэзээ ч хуучирч өөрчлөгдөхгүй, цаг үеэс хамааралгүй гэсэн ойлголт.

Сэтгэл татам гэх нь олон эелдэг шинж чанарын цогц бөгөөд хүний нөөцийн зах зээл дээр эрэлт ихтэй, моодонд орсон шинж чанаруудын багцыг ойлгох жишээтэй.

Асар их итгэл найдвар, хүлээлтээр эхэлдэг атлаа үргэлж бүтэлгүйтдэг үйл явдал гэвэл хайр шүү дээ.

Амжилт, нэр хүнд, хөрөнгө мөнгө, эрх мэдэлд зарцуулан, тэдгээрийг хэрхэн олж авах, зорилгодоо хэрхэн хүрэх арга замуудад бүх хүчээ дайчлан суралцах атлаа бидний хамгийн ихээр хүсэж хүлээдэг хайрлах урлагт суралцах гэж хичээх нь нүдний гэм аж.

Үгнээс зөрж дэггүйтэх эрх чөлөө байсан үед л сайн муугийн тухай яригдана.

Хүмүүс хоорондын нэгдсэн нэгдлийг хүссэн хүний хүсэл хамгийн хүчтэй хүсэл эрмэлзэл байдаг.

Хайр гэдэг хүний доторх актив буюу идэвхитэй хүч.

Хайр гэдэг хүнийг тусгаарлагдсан болон бусдаас салангид гэсэн сэтгэлээс салгаж чаддаг ба тухайн хүнд өөрөө өөрөөрөө байхад дэмжиж, бусадтай таарч тохирох чанарыг хадгалуулдаг.

Юу ч хийхгүй байна шүү дээ гэдэг төвлөрсөн бясалгал буюу тухайн зүйлд гүн төвлөрөхийг дээд хэмжээнд идэвхитэй үйл ажиллагаа гэж нэрлүүштэй.

Хайрын актив төрх байдлыг хамгийн түрүүнд өгөх буюу өглөг гэж тодорхойлдлог болохоос биш хүлээн авах биш.

Өглөг гэдэг чинээлэг гэдгийн дээд илэрхийлэл.

Эд материалын утгаараа өгөх гэдэг баян гэсэн утгатай холбоотой. Хамгийн их зүйлийг эзэмшиж надад бий гэсэн хүн баян биш, харин хамгийн их өгсөн хүн л баян байдаг. Хүн бусдад өгч байгаагаараа өөрийгөө олдог.

Хүн өөрийнхөө баяр баяслаас өгнө, өөрийнхөө сонирхлоос өгнө, өөрийнхөө ойлгоцоос өгнө, өөрийнхөө мэдлэгээс өгнө, өөрийнхөө алиа хошиноос өгнө, өөрийнхөө эмгэнэл гашуудлаас өгнө. Энэ бүгд түүний дотор буй амьд зүйлс тул түүнээсээ л өгнө.

Сэтгэл судлаач өвчтөнөөсөө эдгэрэл авна.

Хайр гэдэг бусдыг халамжлах, хариуцлага хүлээх сэтгэл, бусдыг хүлээн зөвшөөрөх, мөн бусдыг танин мэдэж чадах чухал байдаг.

Хайр гэдэг амьдралд зориулсан халамж, цаашлаад хайртай зүйлээ өсөж хөгжихөд зориулсан үйл хэргээр хэрэгжих халамж ажээ.

Хүн хайр болон эв нэгдэл хоёроор дутагддаг гэвэл бусдаас тусгаарлагдсан, хоригдсон байдалд ордог.

Хайр болон хөдөлмөр хоёрыг салгаж болохгүй. Хүн юуны төлөө хичээсэн бэ, түүндээ хайртай.

Хариуцлагын сэтгэл гэдэг чөлөөт хүслийн асуудал.

Бусад хүмүүст хариуцлагатай сэтгэл гэдэг мөн өөртөө ч адил хариуцлагатай байхыг хэлнэ.

Бусдыг анхаарах гэдэг бусдыг байгаагаар нь л харах чадвар байдаг. Бусдад анхаарал тавина гэдэг бусдыг өсөж хөгжиж, тэлж боловсроход анхаарлаа хандуулах гэсэн ойлголт.

Хүн ерөөсөө нууц гэдгийг мартаж болохгүй. Амьдрал гэдэг цэвэр биологийн утгаараа гайхамшигтай бас нууцлаг.

Хайр гэдэг танин мэдэх цорын ганц зам бөгөөд бусадтай нэгдсэнээр миний хүсэл шаардлагыг зогсоодог. Хайр дотроо би өөрөө өөрийгөө өгч байгаагаараа мөн бусдын дотор орж байгаагаараа би өөрийгөө олж, өөрийгөө нээж, цаашлаад хамт байгаа хүнээ хамтдаа нээн олж, эцэстээ би хүнийг нээн олж буй.

Хүүхэд өсөж хөгжих тусам юмсыг байгаагаар нь хүлээн авч сурдаг.

Ээж гэдэг бидний эх нутаг, байгаль эх, эх газар, далай ээж. Хүүхдийг ертөнцөд хөтлөн оруулж, замыг заадаг хүн гэвэл аав. Аавын хайр нөхцөл тавьдаг. Ээжийн хайр харин надаас огт хамаарахгүй.

Зургаан нас хүрснээс хойш аажимдаа аавын хайр, удирдан чиглүүлэх хэрэгтэй болж эхэлнэ. Ээж хүн өөрөө амьдралд итгэх итгэлтэй байх чухал. Үгүй тохиолдолд ээжийн айдас түгшүүр хүүхдэд халдварлах аюултай.

Аавын хайр суурь зарчим, хүлээлтүүдийг чиг болгох нь зүйтэй. Хүүхдийг хүлээн зөвшөөрдөг, хүлээцтэй байх хэрэгтэй.

Хайр гэдэг байр суурь бөгөөд зан чанарын зүг чиг.

Хамгийн үндэс суурь болсон хайрын төрөл гэвэл бусдыг хайрлах хайр.

Тусламж хэрэгтэй хүмүүсийг өрөвдөж эхэлснээр хүний дотор аажмаар бусдыг хайрлах хайр хөгждөг.

Ээжийн хайр гэдэг хүүхдийнхээ амьдрал болон хүсэл шаардлагуудыг ямар ч болзол тавихгүйгээр зөвшөөрсөн хайр байдаг.

Эротик хайр гэдэг бусдыг хайрлах хайр болон ээжийг хайрлах хайр дутагдсантай хамаатай.

Хэн нэгэнд хайртай болно гэдэг зөвхөн хүчтэй сэтгэл биш харин шийдэл, бас ялгах чадвар, нөгөөтээгүүр амлалт шүү дээ.

Өөрөө өөртөө хайртай байна гэдгийг бусад хүмүүст хайртай байхаас хэзээ ч салган ойлгож болохгүй.

Жинхэнэ хайр гэдэг хүний доторх үйл ажиллагааны илэрхийлэл бөгөөд халамж, хүндэтгэл, хариуцлага болон танин мэдэхүй зэргийг агуулж байдаг.

Өөртөө донтсон хүн өөртөө хэтэрхий хайртай биш, харин өөрийгөө хэмэрхий бага хайрладаг хүн байх жишээтэй.

Бусад хүнийг хайрлах сонирхол алдагдсан хүмүүс дотроо хоосон бас гомдсон сэтгэлтэй байдаг.

Эхийн хайр дутагдвал хүн орхигдсон мэт сэтгэлтэй болж, маш их эргэлзээнд хүрдэг.

Хүн хэдий хэр бурхан биш вэ гэдгийг мэдэж чадвал төдий хэрээр бурхны тухай мэдэх боломжтой.

Дур тачаалыг бүрэн хангалаа гээд аз жаргалын суурь болохгүй. Тэр ч бүү хэл сэтгэлийн эрүүл мэндийг баталгаажуулж чадахгүй.

Хүйтэн хөндий, биеэ хянасан харилцаатай орчинд гэнэтийн сонин сайхан зүйл огт үгүй болдог.

Хэрвээ хүн өөрийгөө хэн гэдгээ сайн тодорхойлж чадаагүй би байх -ыгаа нээж чадаагүй, цаашлаад өөрийнхөө хүч чадлыг бүтээлчээр хөгжүүлж чадаагүй нөхцөлд хайртай болсон хүнээ бурхан мэт бурханчилдаг.

Энэ эрч хүчтэй, гүн гэж нэрлэдэг хайрын цаана хэрэг дээрээ бурханчилсан хайраар өлссөн өлсгөлөн эсвэл түүндээ эргэлзсэн эргэлзээ үүсдэг.

Хүн өөрийнхөө оршихуйн асуудлыг зөвхөн өөрөө л шийдэх боломжтой.

Хүмүүс өвчин тусахгүй, гашуудал эмгэнэлгүй байх гэж хүсдэгтэй адил нэг нэгэндээ хайртай тохиолдолд хэзээ ч зөрчилдөхгүй бас хэрэлдэхгүй гэж эндүүрцгээдэг. Энэ үед хос хэн хэнийхээ бодит байдлын гүн рүү орж, түүнийгээ мэдэж авцгаадаг тул жинхэнэ зөрчлүүд бүтээлч байдаг.

Дурласан хүмүүсийн хооронд гүн харилцаа мөн амьд амьдрал болон эрч хүч байх ёстой.

Хайрлах гэдэг хувь хүний өөрийн биеэр үзэж туулах зүйл.

Угсруулан тамхилах нь төвлөрөл дутмагийн нэг шинж тэмдэг.

Хэн ч урлагт шууд суралцдаггүй, харин шууд бусаар суралцаж эхэлдэг. Яагаад гэвэл хүн урлагт суралцахын өмнө өөр олон зүйлийг сурах шаардлагатай.

Хэрэв ямар нэг урлагийг бүрэн эзэмшихийг хүсэж, мастер болох байвал бүх л амьдралаа үүндээ зориулахад бэлэн байх шаардлагатай.

Урлагийг бүрэн эзэмшихийг хүсэгч хэн бүхэн сахилга бат, анхаарал төвлөрөл болон тэвчээрийг амьдралынхаа турш хичээллэх шаардлагатай.

Төвлөрч сурахад хамгийн чухал алхам өөртэйгөө ганцаараа байж сурах. Энэ чадвар хайрлаж чадах суурь нөхцөл.

Хүн чухал бус зүйлсээс чухал зүйлсийг салгаж чадсанаар шинэ бодит байдал үүснэ.

Үнэнч сэтгэл тухайн хүний хувийн туршлага, өөрийн бодол, ажиглалт, ялгах чадварт суурилдаг.

Үнэнч гэдэг дотно нөхөрлөл эсвэл хайрын салшгүй хэсэг. Хэн нэгэнд итгэх тухайн хүний үндсэн зан чанар эсвэл хайрын хувиршгүй, найдвартай байдалд эргэлзэшгүй байхыг хэлнэ.

Хэн өөрөө өөртөө үнэнч байна тэр хүн бусдад үнэнч байж чадна.

Итгэлээс урвах тоолонд хэрхэн хувь хүн сул дорой болж, сул дорой байдал дахин урвалтад хүргэдэг чөтгөрийн тойргийг ойлгох хэрэгтэй.

Хайраас ангид ямар ч нийгэм хүний байгалийн шинжтэй зөрчилдснөөр алсдаа нуран унана.

Lullabies

23.04.05

--

--

Lullabies
Lullabies

No responses yet