Татагдаж байгаа тэр зүгрүүгээ алх ГҮН ГҮНЗГИЙ.
Итгэл үнэмшил гэдэг зүйлүүд бидний амьдралын болоод үйлдлүүдийн маань салшгүй хэсэг болж урт удаанаар хамт явдаг.
Үлгэрийг хэн нэгэн ярьж болдог ч харин үлгэр өөрийн тухай хэзээ ч ярьж байгаагүй. Яг л чам шиг, түүнд дуу хоолой байхгүй.
Өөрийгөө ойлгоно гэдэг хамгийн агуу мэдлэг. Үүнийг олж мэдэхээр хичээнэ гэдэг хамгийн гайхалтай аялал юм.
Чиний амьдралын турш хамгийн урт удаан хугацаанд хамт байсан тэр л зүйлд чиний дуу хоолойг нуусан байгаа.
Үнэндээ бид бол та нарын тусгал биш, харин та нар бидний тусгал юм.
Шунал та нарыг гоо үзэсгэлэнтэй ч хэрцгий болгож, хүсэл тэмүүлэлтэй ч гуниг зовлонд унагаж, баяр баясгалан өгөх авч ганцаардалд түгжиж, хөгжил дэвшилд хүргэх хэдий ч уналт сүйрлийг ч бас бэлдсэн байдаг юм.
Хүйтэн гэдэг үг үнэндээ хүйтний тухай хэлдэггүйг, өвдөх гэдэг зүйл үнэндээ өвдөлтийг илэрхийлж чаддаггүйг, үгсийн санд минь оршдог “айх” гэдэг үгэнд ямар ч айдас байдаггүйг зургаан настай би тэр мөчид ойлгосон юм.
Өнөөдрийг хүртэлх хугацаанд намайг бүтээсэн өөрийн ертөнцөө би хүндэлж байна.
Энэ хорвоод төрсөн маань “бэлэг” юм
Тиймээс хэдий хэцүү байсан ч өнөөдрөөс эхлээд өөрийн биеэр туулсан бүхнээ сайтар эргэцүүлэн бодож, тэр бүхнийг даван туулаад энд ирсэн өөр лүүгээ инээмсэглээрэй.
Хамгийн хэрэггүй гэж бодож, хамгийн далд нуусан дурсамжууд дотор л бидний эрж хайж байгаа эмчилгээ бий. Тэгэхээр нэгэнт туулаад өнгөрсөн өөрийн түүхээсээ айж, бүгдийн өмнөөс гэмшиж, өөрийгөө буруутгаж, бүхнээс илүүтэй өөрийгөө үл тоомсорлох хэрэггүй.
Өнгөрсөн туулсан, зовиур шаналал бүхэн маань бидний үлдэх насны зэр зэвсэг, итгэл найдвар, зам жим болсоор үлддэг.
Өнөөдрийн чинь сонголтыг чи биш чиний хувь тавилан чамд хийж өгсөн ч юм бил үү.
“Цаг хугацаа эвдэхээ эвдэж, нураахаа нурааж, хийдгээ нэгэнт хийчихсэн” гэдгийг өнгөт орчлонд зарлахаар үүлэн зайдсаар гялбасан өглөөний нар юу ч болоогүй мэт мандаж байлаа.
Нартай нөхөрлөсөн хүн ямагт гэрэл гэгээнд ойр амьдардаг.
Чамайг татаж байгаа гүн гүнзгийн зүгээс хаврын зөөлхөн сэвшээ, тунгалаг горхины чимээ эсвэл бүсгүйн ялдам хоолойн дуулах чимээ сонсогдоно.
Өвдөлтийг анагаахын тулд уг мухрыг нь олж эмчлэх хэрэгтэй. Айдсыг анагаах хэрэгтэй бол айдастай л ярилцана. Уучлалыг хүсэж байгаа бол буй биеэрээ уучлалын нэг хэсэг болж байж л түүнийг хүртэх болно.
Дурсамжууд бидний зан чанар, харилцаа, хандлага, хооллох зуршил, зүүд зөн, эрх чөлөө, дадал зуршил, инээмсэглэлд хүртэл хагарсан толины хэлтэрхий шиг зоогдож үлдсэн байдаг юм байна.
Сэтгэл доторх бүх зүйлийг байр байранд нь тавих боломжтой.
Өнгөрсөн цаг хугацаа өнөөдөрт байхгүй хэдий ч тэрхүү өнгөрсөн дотор бол өнгөрсөн амьдрал байсаар л байгаа.
Үлгэр өөрийгөө бүтээхийн тулд маш ихийг туулсан байдаг. Бас үлгэр өөрийнхөө дотор оршин буй бүхнээ тээсээр олон зуун жил тэнүүчилсэн байдаг.
Хэдий чи ядарч туйлдсан ч хэнийг ч ялгалгүй хүндлэн байсан учраас дагаж ирсэн үйлийн хар сүүдрээсээ салж, тэнхэрч чадлаа.
Үнэндээ та бидний тархи гурван гол үйлдлийг л хийдэг. Нэгдүгээрт зугтах, хоёрдугаарт тэмцэх, гуравдугаарт царцах.
Шөнийн харанхуй биш шөнөөс ч харанхуй сэтгэл л илүү айдас хүрмээр..
Эмэгтэй хүн битгий бүх юманд цэрэг шиг ухасхийж бай. Харин чиний төлөө бусад нь цэрэг шиг ухасхийдэг тийм л амьдралаар амьдрах хэрэгтэй.
Хүн гэдэг амьтан хаана унаж төрсөн байна, тэр л газрынхаа шимээр тэжээгддэг амьтан юмдаа.
Хамгийн хэцүү үедээ ч нүүр учирсан амьтай бүхэнтэй мэндлэн хүндэлдэг байх хэрэгтэй.
Сэтгэл буглахад хүн өөрөө ч мэдэлгүй багтарч эхэлдэг. Хэн нэгэнд хайрлаглаж байгаагүй дутуу мэлрэмж, өөрийгөө бүрэн ойлгуулж чадаагүй гомдол хүнийг өвтгөсөөр байдаг. Үүнийг өвдөлт гэдгийг хүн өөрөө ч хүлээн зөвшөөрдөггүй. Болж өнгөрсөн бүхнийг аль хэдийнэ уучилсан, мартчихсан гэж бодож байвч үнэндээ тэдгээрийг эргэж санахыг л хүсдэггүй.
Гэнэтийн бүх төрлийн ааш авир, бүхнээс холдох зугтахыг хүсэх гэх мэт нь өөрийг нь нөмрөн хамгаалж, ямар ч эрсдлээс ноцтой шархгүй аваад гарах ёстой сэтгэл зүй гээч бүрхүүл нь хүндээр өвчилсний дохио юм.
Соронзон гариг дээр амьдрал нь тогтож байдаг бидний оюун санаа, эрчим хүч ч бас татах хүчний хуулинд бүрэн захирагддаг.
Бусдыг сонс, гэхдээ өөрөө ч бас ярь. Бусдыг хайрла, гэхдээ өөрийгөө бүү дэвсэл..
Юу ч санамсаргүй байдаггүйг Үлгэр олж мэдэв. Бүр дусал нулимс, зурсхан инээмсэглэл хүртэл цагаа хүлээж байдаг аж.
Энэ мөчийг хүртэл чамд харагдсан бүхэн чи өөрөө байсан. Чамайг өвтгөсөн хүмүүс, чамайг жаргалтай болгосон агшнууд, чамайг сорьж сонжсон тэр бүх адал явдал, амьдралд учирсан дүр бүхэнд чи өөрөө шингэсэн байсан.
Хатуу ч гэсэн бидний тээж явдаг өвтөлтүүдийн учир шалтгаан нь бид өөрсдөө байдаг.
“ХАЙР” дуусаагүй цагт үлгэр дуусдаггүй. Харин бид өөр өөрийн үлгэрийг дуустал хэн нэгнийг хайрласаар байдаг..
“АЯЛАЛ” бүхэн сайн сайхан байдаггүй ч сэтгэлийн нүд дахин дахин нээгдсээр байдаг ажээ.
23.03.14 Lullabies