Таталцал бол хайр юм.
Мэдрэмж гэдэг бол нууц.. мэдрэмжийг хэзээ ч хааж чадахгүй. Бүх сайхан мэдрэмж хайраас эхтэй.
Сайхан мэдрэмж бол уг чанартаа ертөнцөд илгээж буй, тань руу заавал эргэн ирдэг тэр хайрыг баталгаажуулдаг билээ.
Таны зүрх юуг хүсэж байна, тэр бүхэн танд ирдэг. Та өөрийн амьдралыг хүссэн зүгрүүгээ өөрчилж чадна. Итгэл гэдэг бол хараахан олж хараагүй зүйлд итгэх чадвар. Өөрт таалагдсанаа авъя гэвэл түүнд дуртай гэдгээ илэрхийлэхэд л хангалттай.
Хүнд нөхцөл байдал тулгарах бүрд сайхнаар төгсөнө гэж төсөөлж, түүнийгээ мэдрээрэй. Тэгснээр нөхцөл байдлыг өөрчилж, хүссэн зүгрүүгээ эргүүлж чадна.
Хайраа илгээж эхэлсэн үед бүх муу мэдрэмж таныг орхин одно.
Сэтгэл хөдлөлийн сөрөг давалгаа таныг нөмрөн авбал өөрийн мэдрэмжийн хариуд эрч хүчийг нь унтраах ганцхан арга бол тайтгарах явдал.
Бусад хүмүүст юу байна, тэр бүхэнд та эерэгээр ханддаг бол тэдгээрийг өөртөө татаж байгаа юм.
Бусад хүний тухай таны мэдрэмж, бодол, үг бол таны тухай мэдрэмж, бодол, үг юм. Бусад хүнтэй харилцах таны үйлдэл тантай харилцах харилцаан дахь үйлдэл болой.
Хязгаар гэж байдаггүй. Хэрэв та ямар нэг зүйлийг үнэхээр хайрлаж, хүсэж байгаа бол тэр бүхэн биелэх боломжтой.
Хүссэн бүхнээ дүрслэн бодоорой, мэдрээрэй, энэ бүх зураг таны амьдралын бодит байдал болно.
Та золиос нь болсон үйл явдлын тухай байнга ярьдаг бол энэ үйл явдал таны амьдралд дахин дахин давтагдах болно.
Хүнд нөхцөлд орлоо ч гэсэн талархах үндэслэл танд байж л таарна.
Амьдрал гэдэг хүнд ачаа биш, зугаа цэнгэл байх ёстой.
Хамгийн орчин үеийн судалгааны төв хүртэл таныг дахин үйлдвэрлэх чадваргүй юм. Та бол гайхамшиг!!
Хангалттай мөнгөтэй байх эсэх нь тухайн хүний хандлагаас хамаарна.
Танд мөнгө орж ирэх бүр талархаарай! Талархсан бүхэн чинь өсөж арвижина гэдгийг санаарай. Талархал бол агуу их арвижуулагч хүч юм.
Мөнгө өгөхдөө ч хайрыг мэдрэгтүн.
Мөнгийг амьдралын цорын ганц зорилгоо болгож болохгүй, зорилго гэдэг бол та хэн болохыг, юу хийхийг, юутай болохыг хүсэж байна, тэр бүхэн чинь билээ
Гаднах байдлыг өөрчлөхийг оролдсоноос мэдрэмжээ өөрчлөх нь илүү хялбар.
Таны бие хүссэний чинь дагуу өөрчлөгдөнө гэхдээ таниас хайр, талархлын сэрэл, сэдлийг хүлээн авсан үедээ л тэр шүү дээ.
Хайр бол сэтгэлийн гоо сайхан юм. Та аз жаргалтай байх тусам гоо сайхан болно.
Та аз жаргалаар бялхаж, хайраар халгиж байвал эргэн тойрныхоо ч бас тэр хайраар гэрэлтүүлдэг.
Мэдлэг бол цоож харин түүний түлхүүр нь асуулт. Хэрэв та асуулт тавихгүй бол амьдралаас хариулт ба дохио ирэхгүй.
Амьдралдаа ялих шалихгүй зүйлүүдэд хэтэрхий их эмзэглээд байвал сэтгэлийн амгалан, аз жаргалаа хадгалахад түвэгтэй болно. Амьдралаа хялбар, хөнгөн байлгаж эерэг сайхан мэдрэмжээ хадгалаарай
Сайн, муу гэж байдаггүй таны мэдрэмж л түүнийг сайн, муу, эерэг, сөрөг гэж ялгаад байгаа юм.
Хэрэв таны ойр дотно хүсүүс юмуу найз нөхдийн хэн нэг нь ертөнцийг орхилоо гэхэд та хайрын давтамж дээр тэднийг мэдэрч чадах билээ
Өгөх гэдэг бол амьдралд байдаг агуу аз жаргал.
Таны хайр, баяр баясгалан, эерэг бодол, урам зориг, талархал, оргилуун хүсэл.. энэ бүхэн таны амьдралын зүйрлэшгүй үнэт нандин зүйлс билээ.
Lullabies 22.07.01