인생에 1cm 투자하기..
“1cm 오리진” 김은주, 김재연
“Амьдралаа өөрчлөх 1см-н эрэлд” номын тэмдэглэл..
АМЬДРАЛ = 1см(Бодох+ Хайрлах+Танин мэдэх+ Амрах+ Хөгжих)
1cm to think (Бодлоо 1см~р өөрчлөх)
고정관념을 1cm 바꾸면 새로운 세상이 보인다 👀
Аливаа зүйлийг харах өнцгөө өөрчлөхөд бүх зүйлс өөрөөр харагдаж эхэлнэ. Үүний тулд нийтлэг, нэг тогтсон ойлголтыг 1см~р өөрчлөхөд л хангалттай. Эхлэхийг хүлээх нь өөрөө үүрд эхлэхгүй байхын нэр юм гэж энэ номонд бичжээ. Санал нэг байна аливаа зүйлийг эхлүүлэхэд 100% бэлтгэгдсэн байна гэж байдгүй.
Гунигтай киноны давуу тал бол бэртэж гэмтэхгүйгээр өвдөлтийг мэдрэх.
Бүх бэстселлэр ном бүх хүнд бэстселлэр байдгүй. Хүн ч бас үүний адил таньж мэдэх тусам харагдаж байгаагаасаа өөр байх тохиолдол бий. Харьцуулах гэдэг өөрөө хамгийн мунхаг үйлдэл бөгөөд харьцуулах үед энэ хорвоо ертөнц гунигт автдаг. Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун амьдрах, өөрийгөө хэнтэй ч бүү харьцуулах гэдэг бол хамгийн том сэтгэлийн амар амгалан, аз жаргал юм.
Та өөрийнхөөрөө л хамгийн мундаг нь шүү. 👍
1cm to love (Хайрлахад 1см)
얼굴이 1cm 가까워지면 그다음 오는 것은 키스 💋
Нүүр 1см-р ойртоход .. дараа нь ирэх зүйл бол үнсэлт
Хайрлахад хүртэл 1см-р ойртох ямар чухал гэдгийг энэ номонд бичжээ.
Бороо ороход шүхэр барьж өгсөн залуу бол борооны дараах солонгыг хамт үзнэ.
Бид хайрыг мэдрэх процесс дунд өөрийгөө хайрлах хайр ямар дутмаг байсныг илүү их ойлгодог. Салах, холдох, хаях, хаягдах энэ бүх хайр дурлалын асуудлаас бид эцсийн эцэст өөрийгөө маш их хайрлаж сурдаг. Би бол 100% бол хэн ч надаас илүү +100% байх ёсгүй гэдгийг. Хэн нэгнийг хайрласан бидний хайр дараагийн хүнийг илүү их хайрлах бэлтгэл, сургалт байдаг. Үүнд хэт их харамсаж гуниглах хэрэггүй, бүх юмс өөрийн цаг хугацаатай.
Эмэгтэй эрэгтэй хүн бие биенээ таньж мэдэхэд ердөө л 1см, номны нэг хуудсыг эргүүлэх цаг хугацаа хангалттай. Сэтгэл зүрх хаашаа тэмүүлнэ, түүнийгээ дагаарай. Бидний амьдралд олон хүнд энерги цагаа зарцуулах хангалттай их хугацаа байхгүй.
Бид хайртай хүнээ явуулахдаа инээж үдэж өгөх тийм их сэтгэлийн хүчийг агуулж байдаг. Дотроо бол маш их санаж байна, битгий яваач гэж уйлж байдаг. Сэтгэлийн шарх цаг хугацааны эрхэнд эмчлэгддэг ид шидтэй.
… Дурсамж аас сэтгэл хөдлөлийг хасахад ой санамж л үлддэгтэй адил.
Хайр гэдэг бол “ ОДОО". Өнгөрсөн болон ирээдүй биш одоо цаг хугацаа бол хайрыг илэрхийлэх хамгийн оновчтой хувилбар юм.
Одоо байгаа энэ цаг хугацаанд хайртай хүндээ хайраа илэрхийлье, төгс зүйлийг өгөх гэж битгий цаг хугацааг хүлээ, хором мөч бүхэн бидэнд хамгийн үнэ цэнэтэй бэлэг юм.
1cm to open (1см~р бусдыг танин мэдэх процесс..)
사람을 1cm 더 깊이 들여다보기
Төгс хүн гэж байхгүй. Хүн бүр өөрийнхөөрөө мундаг. Та ч бас ялгаагүй. Таны мэддэг зүйлийг тэр хүн мэдэхгүй, таны мэдэхгүй зүйлийг тэр хүн мэдэж болно. Хүн гэдэг бол маш энгийн хэрнээ бид тэр энгийнийг мэдэхгүй төгс зүйлийг хайж өнгөрөөдөг байна. Таны амьдрал ямар ч байсан та өнөөдрийг хүртэл маш их хичээл зүтгэл, хүч хөдөлмөрийг гаргасан, энэ л хангалттай. Өдөр бүр та өөрийгөө магтан урамшуулж, хайрлаж байгаарай.
Бүх юмс өөрсдийн гэсэн боломжит үетэй. Тохирсон цаг нь болоход хүн ч гэсэн өөрчлөгддөг. Зүс царай, үзэл бодол, дуртай амт, дурладаг зүйлс гэх мэт.
1cm to relax (1см-н амралт.. )
당신의 일상에 숨쉴틈 1cm.
Хамгийн том аз жаргал гэдэг бол жижиг аз жаргалуудын нийлбэр юм. Амьдралыг талхтай зүйрлэвэл аз жаргал гэдэг бол дунд нь байх варень. Өдөр тутмын амьдралыг илүү амттай болгож өгдөг.
Бид заримдаа хий гэсэн ажлыг, өөр юу ч байсан хиймээргүй санагдах үе байдаг. Энэ үед зүгээр л хэсэг өөрийгөө амраагаад энэ их стресс ажлын ачааллаас тархиа болон сэтгэл санаагаа түр ч болов амраах хэрэгтэй. Гэхдээ хэтрүүлж биш. Нар гардгаараа гарч маргааш дахиал ирнэ.
1cm to grow (Хөгжил, 1см~р урагшлах)
당신은 매일 1cm씩 자라고 있다.
Таньд буй комплексийг давуу тал болгож ашиглах.
Complex > attractiveness >confidence
Нэг зүйл таньд дутуу байхад нөгөө зүйл нь заавал илүү байдаг. Энэ ертөнцөд юу ч байхгүй хүн гэж байдаггүй.
Шопинг хийх, амьдрал хоёрын адилхан тал нь амархан бууж өгдөггүйд байдаг.
Энэ бүхнээс үзэхэд бидний амьдралд маш их зүйл хэрэггүй байх нь, олон зүйлийг хүсч стрессдэх энерги хайран юм. Ердөө л 1см~р бүх зүйлийг зогсолгүйгээр, тууштай хийх нь чухал байх нь ээ.
Өөрийгөө болон бусдыг танин мэдэх, хайрлах, өсөн дэвжихэд 1см л хангалттай бөгөөд аливааг хэцүүгээр бодож өөрийгөө болон бусдыг стрессдүүлэх огт шаардлагагүй юм байна гэдгийг энэ номноос ойлгож авлаа. Заавал унших ёстой номын нэг зайлшгүй мөн!!
Invest “only 1cm” in your whole life. Everything will change.
Lullabies
2021.02.27