Lullabies
2 min readJun 17, 2019

Гомдоллож, уйтгарлахад амьдрал дэндүү богинохон..

Амьдралдаа анх удаа номыг тэгж их авахыг хүссэн минь.

Энгийн л нэг ажлын өдөр байлаа. Зурагт нэг их үздэггүй ч гэсэн юм хийхдээ зурагтаа байнга асаагаад намуухан суваг дээр тааруулаад орхичдийн. Тэгсэн гэр дотроо энэ тэрийг хийгээд байж байтал их гоё, намуухан хоолойтой эмэгтэй.. ярилцлага өгч байгаа бололтой, ахимаг насны 2 хүн talk show маягийн ярилцлага хийж сууна. Их сонирхолтой юмны талаар ярьж байгаа юм шиг санагдаад зурагтынхаа дууг чангалаад ойртоод суулаа.

Зүгээр л зурагтан дотроо ороод явчихлаа, тэр эмэгтэйн ярианд, хэлж ярьж буйд, биеэ авч байгаа байдалд зүгээр л дурлачихсан. Woow ямар гоё нэвтрүүлэг олоод үзчихвээ гэж л бодогдсон.

Тэгээд EBS сувгийн тэр өдрийн хөтөлбөрийг хартал EBS 초대석 гэдэг нэвтрүүлэг, 세상을 변화시키는 말의 힘 гэдэг гарчигтай байлаа.

Харин уригдсан зочин маань KBS news anchor 신은경 гэдэг эмэгтэй байлаа. Тэрээр 12 жилийн турш нэвтрүүлэгч хийжээ.

Хүн нас ахих тусам хөгширлөө гэж бодон сэтгэлээр унах огт хэрэггүй харин эсрэгээрээ яавал бид энэ богинохон амьдралыг аз жаргалтай өнгөрөөх вэ гэдэгт ярианы гол агуулга байсан юм. Нас ахих тусам бид 10, 20, 30, 40,50…

Өөр өөр шинэ зүйлсийг сурч, хүмүүжин төлөвшиж, ухаан сууж, ертөнцийг үзэх үзэл хүртэл өөрчлөгддөг. Нас гэдэг бидэнд ирж буй амьдралын бэлэг юм.

Тэгж их авахыг хүссэн ном минь《내 나이가 나를 안아 주었습니다》энэ ном байлаа.

Үг гэдэг хүнийг болоод дэлхий ертөнцийг ч өөрчлөх хүч чадалтай юм.

Үргэлж бие биедээ сайн сайхан үгсийг хэлж, урмаар тэтгэж амьдарцгаая.

Lullabies 2019.06.13

Lullabies
Lullabies

No responses yet