Сэтгэлийн хат, итгэл, хичээл зүтгэл

Lullabies
3 min readJul 1, 2019

--

Кито Аяа охины өдрийн тэмдэглэл уншсан тэмдэглэл.. 2015.10.03

다산생태공원, 남양주 06월23일 photo by me

Энэ тэрийг бичсэн 2015оны тэмдэглэлийн дэвтэрээ сөхөж үзэв (урмын үгс, дууны үг, шүлэг, тэмдэглэл, арын хуудсанд хичээл гэх мэт бичсэн байх). Эхний нүүрэн дээр найзуудын минь бичиж өгч байсан урмын үгс байдаг болохоор стрессдэх, сэтгэл санаа тавгүй үедээ хааяа уншиж урам зориг, эрч хүч авдаг юм. Гэтэл тэр дунд нэг сондгой.. 1 хуудас талтай тэмдэглэлийг олж харав. Энэ юу байдаг билээ гэж харваас.

#My diary 10/03/2015 6:00 pm гэж байна.

Уншаад үзлээ. Тэмдэглэл ингэж эхлэж байна.

Kito Aya

Recently I seem to be getting skinner.. Have you forgotten something?.. Oh dear! What happened.. Why do you think that?.. Is it because I eat irregularly?..

Одоо цаг 18 цаг 16минут болж байна. Дөнгөж сая би амьдрахын тулд өөртэйгөө тэмцэж мөн өвчинтэйгээ гайхалтайгаар тэмцэж чадсан Кито Аяа охины өдрийн тэмдэглэлийг уншлаа. Дөнгөж уншиж эхэлж байна. Унших тусам улам сонирхлыг минь татах

“Яагаад энэ өвчин 15 настай намайг сонгосон юм бэ?” гэх..

Аяа охины өвчин, зовлон шаналалыг улам бүр мэдрэх юм. Ямар гайхалтай тэсвэр тэвчээр, хатуужил, сэтгэлийн хат хаанаас нь гардаг байнаа гэж бодмоор юм. Одоо ч сэтгэл зүрх минь өвдөж байна. Унших бүр улам л сонирхлыг минь татах энэ өдрийн тэмдэглэл.. Маш том ухаарал, сургамжийг олж авна гэж бодож..

Хэрхэн бид өөрсдийн өвчинтэйгээ тэмцэх вэ? Амьдралд юу ч тохиолдсон бид сэтгэлийн хат, итгэл, хичээл зүтгэл байхад бүгдийг гайхалтайгаар даван туулж чаддаг гэдгийг харуулсан энэ мундаг охиноор бахархгүй байхын аргагүй. Мөн өөрөөсөө ичихгүй байхын аргагүй. Бид бүгд нэг тэнгэрийн дор, нэг дэлхийд амьдарч байж яагаад хүн бүрт ижилхэн хувь заяа тохиодоггүй юм бэ? Бидэнд эрүүл бие, саруул ухаан, эрч хүч, залуу нас бүгд байхад бид яагаад ийм залхуу юм бэ? Би одоо ч үүнийг гайхаж байна. Мөн засаж чадаагүй л байна одоог хүртэл.. Заза өнөөдөр энэ хүртэл бичие дээ. Гадаа намар болоод гадаа хүйтэн байгаа болохоор би орохоор шийдлээ. Энд аль хэдийнэ бүрэнхий болжээ.

4 жилийн өмнө ийм тэмдэглэл бичиж байжээ.

Кито Аяа гэдэг Япон охин бол 1962онд төрсөн. 15 насандаа Spinocerebellar ataxia гэдэг өвчин туссан бөгөөд энэ өвчин нь биеийн бүх хэсгийн хяналтаа бага багаар алдан сүүлдээ идэж, алхаж, ярих гэх мэт бүх булчингийн мэдрэхүйгээ алддаг ямар ч анагаах боломжгүй өвчин юм. Гэвч оюун санаа нь хэвээр үлддэг бөгөөд Аяа охин үүний ачаар хэрхэн өвчинтэйгээ тэмцэж буй талаар, өвчний тархалт, мэдэрч буй бүх мэдрэмжээ амьдралынхаа сүүлийн мөч хүртэл өөрийнхөө өдрийн тэмдэглэлд бичиж үлдээжээ. Тэрээр 1988оны 5сарын 23ны 00:55 цагт 26насандаа нас барсан билээ. Түүнийг нас барсны дараа өдрийн тэмдэглэл нь “One Liter of Tears" ном болон хэвлэгдэж, кино болон гарсан байдаг.

Өнөөдөр бид идэж, ууж, ярьж, бичиж, явж, гүйж, инээж, хөхрөж эрүүл байгаадаа, аливааг хийж бүтээх боломжтой байгаадаа мөн бүх зүйлд талархаж амьдарцгаая..

Lullabies 07.01

--

--

Lullabies
Lullabies

No responses yet