Бүх хайруудын оргил хайрыг “чин бишрэл” (бхакти) хэмээн нэрлэдэг.
Энэ ертөнцөд хийхэд хамгийн хэцүү зүйл бол мэдрэмжүүдээ илэрхийлэх байдаг.
Ихэнхи тохиолдолд хайр таныг төвөөс чинь гаргаж тэнцвэргүй болгодог. Хэдийгээр энэ ертөнцийн хамгийн агуу хүч нь хайр боловч билэг ухааралгүй бол тэр хайр таныг туйлын сул дорой болгож болдог.
Бүх зүйл оюун ухааны таньж мэдэх гэж яарсан тэр их ангаж цангасан хүсэл эрмэлзлийг тайлж, намжаахын тулд л байдаг. Энэхүү гүн гүнзгий чин бишрэлээс өөр гайхамшигтай сэтгэл хөдөлгөм агуу зүйл гэж байхгүй.
Шунал хүсэл тань намжих үед л хайр мэдрэгдэх боломжтой. Хүсэл намжиж тайвшрах үед та хайрыг яг одоо энд байгааг ухаардаг.
Таны үйлдэлдээ автан , үйлдлээсээ чөлөөлөгдөж чаддаггүй, амарч тайвшран жинхэнэ мөн чанартаа орших чадваргүй байдал чинь танд сэтгэлийн зовиурыг авчирдаг.
Хэрвээ та бусад хүмүүс танд үнэхээр хайртай эсэхэд нь эргэлзэж байгаа бол та тэднийг нөхцөлгүй хайраар хайрлаж, тэдэнтэй уусан нэгдэх боломжгүй юм.
Хайр эсрэг мэт харагдаж болох ч, та зүгээр л түүнийг хайхрахгүй бай. Эс бөгөөс энэ нь хайрын эсрэг мөн чанар болох үзэн ядалт, уур, атаархал болон урам хугарал руу татагдан орохдоо маш амархан байдаг.
Аалз өөрийнхөө шүлсээр тороо нэхдэг шиг , бид өөрсдийнхөө хайраар өөрийн ертөнцийг бүтээж , тэрхүү ертөнцдөө өөрсдөө гацан оршиж байдаг.
Хүсэл биднийг хааш нь аваачиж байгааг огт анзаарахгүй, ухааралгүйгээр хүслийн морин дээр суун давхисаар байдаг.
Бүхий л оршихуйн гүн гүнзгий хайранд байгаа нэгний хэрэгцээ шаардлагыг биелүүлж хангах гээд байгаль эх хүлээж байдаг.
Хайр бол та өөрөө юм. Тиймээс амарч, тайвшран, тайтгар . Таны бүхий л хүсэл тань унтаж амрах хэдий ч , та гүйсээр л байна шүү дээ.
Улайрлаас ангид байж, ямар ч ажил үйлдээ амар амгалангаа хадгал.
Төвдөө байж , амар амгалан болоод тэнцвэрт байдлаа хадгал. Бүхий л үйл үйлдэлд оролцохдоо төвдөө байж , өөрийн ажил хэргээ улайралгүйгээр хэрэгжүүл.
Хайр зөвхөн эрх чөлөөнд л цэцэглэдэг. Эрх чөлөө хязгаарлагдмал болоход хайр хавчигдан боомилогддог.
Хүсэж шаардах нь хайрыг устгадаг. Эрх чөлөө гэдэг нь амин чухал зүйл.
Таны хэзээ ч нууж чадахгүй ганц зүйл бол хайр юм. Хүмүүс таны уур хилэн, өс хонзонг чинь анзаарахгүй байж болох ч, та хайрыг нууж чадахгүй.
Хайранд цэцэглэн дэлбээлэхэд эрх чөлөө танд хэрэгтэй нь гарцаагүй , харин хайр эргээд ямар ч тохиолдол, нөхцөл байдалд эрх чөлөөг авчирч байдаг.
Хэдийгээр сахилга бат (дүрэм журам) нь өнгөн дээрээ бидний эрх чөлөөг хязгаарлаад байгаа мэт харагддаг ч , энэ нь бидэнд маш их эрх чөлөөг авчирч байдаг. Та бага зэрэг гүнрүү нь харах юм бол таны хувийн сахилга бат болон дүрэм журам нь танд илүү их эрх чөлөөг авчирч байгааг та олж харна.
Бүхий л давуу чанаруудаа та өргөн даатгаснаараа би бол онцгой хэн нэгэн гэж мэдрэх ачаа дарамт , би гэх үзэлтэй эгоны аяллаасаа чөлөөлөгддөг.
“Бууж өгөх” гэдэг үг өөрөөр эрх чөлөө гэсэн үзэл бодлыг илэрхийлж байдаг. Хайрын оргилыг мөн бууж өгөх хэмээн нэрлэдэг. Үйлдэл, мэдрэмжийн дээд цэг, идэвх зүтгэлийн оргил болох тэр хором мөчийг “бууж өгөлт” гэж нэрлэдэг. Бууж өгөхүй гэдэг нь хязгаарлагдмал эрч хүчээс хязгааргүй оршихуйн далай руу гэсэн энгийн утгыг илэрхийлдэг.
Хинди зүйр үг: Сайн зүйл хийгээд тэр бүх ач гавъяагаа худагт хаяад, гол мөрөнтэй хамт урсга. Амьдралдаа хийсэн сайн зүйлсээ хүртэл дурсах хэрэггүй.
Эгэл даруу байдал нь хайрын төрөлх мөн чанар. Эго маш хаиуу5чанга байдаг бол энгийн даруу байдал яг л өд мэт хөнгөн, таныг маш хөнгөн хөгжилтэй болгодог. Зүрх бүхэнд бурхан оршдог, хүн бүрийг хүндэтгэн дээдэл — үүнийг танд эгэл даруу байдал авчирдаг.
ХАЙР болон МЭДЛЭГ нь гар гараасаа барилцан хамтдаа явдаг.
Хайр байгаа учраас та мэдлэгийг олж хүртэн түүндээ улам бүр өсөж хөгжиж байдаг. Харин тэр бүх мэдлэг тань таныг хайр руу л хүргэдэг.
Хүн бүрийн оршихуй танд өөрийн тань эх ундаргыг сануулж байдаг.
СЭХЭЭР, УХААР Л ДАА. Хэрэв та мэдлэгээр дамжуулж харах аваас та юу хүртэх гэснээ үргэлж авдаг. Байгаль эх ийм л зарчимтай. Энэ бол үнэн юм.
Та түүнийг сайн ажиглан харах юм бол таны найз эсвэл таны дайсан гээд хэлээд байгаа чинь ердөө таны өөрийн тань сэтгэл байдаг. Таны сэтгэлийн сөрөг хандлага гэдэг бол таны өөрийн дайсан юм.
Шаардах биш өгөх нь хайр юм.
Хэрвээ та цор ганцаархнаа байж чадахгүй байвал та ганцаардлыг мэдэрч эхлэх болно. Өөрөө өөртөө оршигч нэгэн ганцаардал гэдгийг мэдрэх боломжгүй юм.
Та энерги, эрч хүч өндөр, урам зоригоор дүүрэн байхад танд юу ч асуудал болохгүй, та зүгээр л урагш тэмүүлэн, дэлхийг өөрчлөн эргүүлж чадах юм шиг санагддаг.
Хэн нэгэн таныг буруутгаж байхдаа тэд танаас муу үйлийн үрийг чинь авч байдаг, харин таныг магтан сайшааж байгаа хүмүүс таны сайн үйлийн үрийг авч байдаг.
Сөрөг муу зүйлс дээр сонирхол байгаа нь сэтгэлийн өчүүхэн байгаа хийгээд сэтгэлийн хямралын төвшинг илтгэн харуулдаг.
Зовлон шаналалтай хүнд хэчнээн үг хэлж, зөвлөгөө өгсөн ч үр дүнгүй байдаг. Учир нь тэд сэтгэлийн ганцхан зөрөг замтай, бүх зүйлс толгой дээгүүр нь зүгээр л өнгөрдөг. Зовлон шаналалтай хүмүүс сонсож , ухаарч чаддаггүй. Нүд нь хаалттай, тэд ердөө л ярьж байдаг. Харин эрэн хайгч нэгэн , оюун санааны эрэлчийн нүд чих нь маш их нээлттэй байдаг.
ЧИН БИШРЭЛТЭН өөрийн гэр бүл, үе удмаа бүхэлд нь цэвэрлэн, ариусгаж байдаг.
Хэрэв та сөрөг муу зүйлсийн талаар яриад байвал таны тогтолцоонд чинь тийм л сэв сууж, өөрийн тань бие махбодыг тийм л байдлаар бүтээдэг.
Амьдрал мэдлэгтэй уялдаж явагддаг. Амьдралтай холбогдож нийлээгүй мэдлэг гэдэг бол билэг ухаан болдоггүй.
Та зовлон шаналалтай байсан ч түүндээ гацаж болохгүй. Хэрэв та зовж байгаа бол эргэн тойрноо хараагүй байна гэсэн үг. Харин эргэн тойрноо харах юм бол та зовлон бэрхшээлгүй байгаагаа олж мэдэх болно.
Санаа зовнил нь зөвхөн таны ойлголт, танин мэдэхүй туйлын бага, ухамсарлах чадвар хязгаарлагдмал, аливаа зүйлийг томоор харж чадахгүй байгаа үед л төрж , таны сэтгэл тогтворгүй болж, элдэв бодлыг хөлөглөн энд тэндгүй давхиж явдаг.
Билэг ухаарал төрөхөд тэрхүү хайртай зүйл нь яг энд байна гэдгийг ухаарч мэдсэн. Сэтгэл нам гүм болж дотоод руугаа очих нэгний хувьд тэнд хол ойр гэх ямар ч зай байдаггүй.
Та маш олон газар хэсүүчилж болох ч, хүн бүр л танд гүнзгий ух хэмээн хэлэх болно. Хаана ч ухлаа гэсэн та бүр гүнзгий ухах болно- арван өөр газарт зургаан метр ухах ямар ч хэрэггүй шүү дээ… Итгэлтэй байж , гүнзгий яв- та заавал хүрэх болно.
Lullabies 24.03.06