Бүх зүйлс яг л гинжин хэлхээ шиг ард ардаасаа таараад нэг зүйлийн төгсгөл нөгөөхийн эхлэл болж байна шүү.. бүх зүйл утга учиртай, дэс дараалалтай байх нь гэж бодсон зүүд минь. Хэд хоног өвдөөд босоод ирэхэд хавар болчихжээ.. хэдэн долоо хоног болсон юм шиг цаг хугацаа их удаан, их драматик өнгөрсөн бна. Өвдөх үедээ бид илүү өөрийгөө хайрлах, одоодоо амьдрахын гайхамшигийг илүү их мэдэрч, үнэ цэнийг нь яс махандаа шингэтэл ойлгож авдаг юмуудаа. Гайгүй тэнхрээд уншихаар эхэлсэн ном минь Алхимич..(шөнө хүлээн авахаас гарч ирээд гэртээ орохдоо замаараа шуудангаа аваад үүрийн 2цаг)
Баглаа боодол их чамин, их сайхан үгстэй хүний сэтгэлийн үг, бэлэг гэдэг маш их хүчтэй, өвдөж байсан надад маш их сэтгэлийн дэм болсон юм. Шуудан явуулсан номын санч эгчдээ дахин баярлалаа. За ингээд номоо уншлаа дунд хэсэг байна уу төгсгөл хэсэгт гардаг могой их сонирхол татлаа. Яагаад гэвэл би яг тэр могойтой төстэйг нь хэд хоногийн өмнө зүүдэлсэн юм. Тэгэхээр унших үедээ л уншиж, над дээр ирэх цагтаа л ирж, энэ бүхэн Сантьягод тохиолддог дохионууд шиг л..
Амьдрал бол хувь тавилангийн хүрд. Нэг цикл дуусахад дараагийх эхлэнэ. Эцсийн зорилго нь та өөрийн хүсэл мөрөөдлөө даган амьдрахад бүх зүйл аяандаа хамт ирнэ. Харин замдаа тууштай байх, дохио хэлийг ажиглах, суралцах, өөртөө итгэх, эргүүлээд тэр бүгдээ ашиглах гээд эргэх холбоонд байна. Wheel of fortune.
Шинэ эхлэл, зүрх сэтгэлээ сонс, тийшээ яв, тэнд таны хайсан зүйл олдоно. Алхимич.
Lullabies
22.03.11